Банк, санхүүгийн салбарыг дэмжиж ажиллана
- Zul Sabikhan
- Jul 7, 2021
- 1 min read
Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа, хөгжлийн төв (УАӨТХСХТ)
нь тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан
зохицох, ногоон хөгжил, уур амьсгалын санхүүжилтын хүрээнд дотоодын болон олон
улсын түвшний бодлого, хэрэгжилтийн судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд
болон уул уурхай, барилга, байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг
салбаруудад мэдээлэл, мэдлэг түгээх, чадавх бэхжүүлэх, хүлэмжийн хийн тооллого,
уур амьсгалын эрсдлийн үнэлгээ, стратеги, төлөвлөгөө, тайлан (ESG) боловсруулах
чиглэлээр 2019 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй төрийн бус
байгууллага юм.
УАӨТХСХТ нь өөрийн болон хамтран ажиллагч бусад түнш байгууллагын хамтаар Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТОС), түүний гишүүдийн үйл ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихөд дээр дурдагдсан зорилт, чиглэлийн судалгаа, сургалт, төсөл, хөтөлбөрт нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусад харилцагч, олон нийтийн чадавхыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх түвшинд хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

Comments