top of page

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ

Бидний тухай

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа, хөгжлийн төв (CCSD) нь 2019 онд “дэлхийн өнцөг булан бүрт тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, салбаруудад тогтвортой хөгжлийг бий болгох, уур амьсгалын өөрлөлтийн судалгаа, мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх, өргөжүүлэх” зорилгоор байгуулагдсан.

CCSD нь янз бүрийн салбарт ажилладаг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох механизмыг бий болгох зорилго бүхий судалгааны төвүүдийн нэг юм. CCSD нь уур амьсгалын үйл ажиллагааны сүлжээнд түншүүд, үйлчлүүлэгчид, судлаачдад зориулсан үйлчилгээ, төслүүд, цаашлаад тогтвортой хөгжлийг дэмжин дэлхийн уур амьсгалын эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг уламжлалт бус замаар шинэ өндөрлөгт хүргэхийг эрмэлзэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бид өөрчлөлтийг авчирна

Environment Pollution

Үйлчилгээ

Бид уул уурхай, байгаль орчин, эрчим хүч гэх мэт аж үйлдвэрийн салбарууд болон бусад салбар дахь техникийн чадавхыг бэхжүүлэх, мэдлэг солилцох, уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Орчин үеийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, нийгмийн зөвшөөрөл, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлэх санаачилгуудын хөхиүлэн дэмжин хамтран ажиллана.

miners working

Төсөл

 

CCSD нь эрэлт хэрэгцээнд тулгуурлан үр дүнд чиглэсэн тогтвортой хөгжлийн шийдлүүдийг гаргаж, улс орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

Бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг сааруулахад чиглэсэн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг. Уур амьсгалын элч-төлөөлөгч нар нь орон нутгийн амьжиргааны түвшинг сайжруулах шийдлийг харилцан эрэлхийлэх, тогтвортой хөгжилд хүргэх санаачилгуудыг эрэлхийлж, төсөл хэрэгжүүлэх бидний орон нутаг дахь дуу хоолой билээ.

Cloudy Day

Хөтөлбөрүүд

CCSD нь богино хугацааны жижиг төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

Хөтөлбөрүүд нь олон нийтийн боловсрол, нүүрстөрөгчийн тооцоо, банк санхүү гэх мэт төрөл бүрийн салбар, дэд салбарт хэрэгжих болно.

bottom of page