Эх сайхан дэлхийн төлөө
Утас: +976-7700-8422, Шуудан: info@climatechange.mn
Манай төслүүд
Бид өөрчлөлтийг авчирна
ЭККО-ФАРМ төсөл “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах боломжийг нэмэгдүүлэх нь” (ЭККО-ФАРМ) төсөл нь тогтвортой үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэхийн сацуу хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх Уур амьсгалын ухаалаг хөдөө аж ахуйн (УАУХАА) загварыг нэвтрүүлэхэд Монголын иргэд, олон нийттэй хамтран ажиллана. Энэхүү төсөл нь хөдөө аж ахуй, экосистем, олон нийтийн уялдаа холбоог бүрдүүлдэг цогц, харилцан үйлчлэл бүхий, үр ашигтай байдлыг бий болгох оновчтой, уур амьсгалд тэсвэртэй, био-хүнсний тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулах болно. Хөдөө аж ахуйн салбарын зонхилох хувийг эзэлдэг мал аж ахуйн салбар нь орон нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр бөгөөд тус салбарын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ их байгаа тул уг төсөл нь мал аж ахуйн салбарт түлхүү анхаарна. Уг төслийг Канадын зөвлөх үйлчилгээний компани Алиниа Интернэшнл ХХК санаачилж Монголын зөвлөх үйлчилгээний БлакРок Партнерс ХХК, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манай байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйг дэмжих төсөл Уур амьсгалын технологийн төв ба сүлжээ (УАТТС/CTCN) нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ/UN)-ын Суурь конвенц (UNFCCC)-ийн технологийн механизмын үйл ажиллагааг хариуцсан дэд байгууллага бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮБ-ын БОХ) болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлдэг. UN-CTCN-ийн санхүүжилтээр техникийн туслалцааны төслийг 2021 оны 11-р сараас 2023 оны 5-р сарын хооронд хэрэгжүүллээ. 2022 оны 4, 6, 9, 10-р саруудад Дорнод аймгийн Баянтүмэн суманд судалгаа хийж Баянтүмэн сумын мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдлын үнэлгээг зөвлөлдөх хэлбэрээр зохион байгууллаа. Мөн уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй эрхлэх бэлчээрийн менежментийн арга хэмжээг тодорхойлж, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй эрхлэх, мах боловсруулах тогтолцоо бүхий бизнесийн загваруудыг боловсруулж, үе шаттайгаар зөвлөлдөх уулзалт, чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортойхөгжлийн судалгаа хөгжлийн төв нь уг төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, төслийн гол хэрэгжүүлэгчээр Канадын Алиниа Интернэгшл, төсөл санаачлагч Зүүн-Хойд Азийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв (NEARC) хамтран гүйцэтгэв. 2022 оны 12-р сард Улаанбаатар хотод хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Ногоон төгөл санаачилга
“Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл” ТББ-тай хамтран орон нутгийн иргэдэд мод тарих уриалга гарган идэвхи санаачилгатай ажиллаж улмаар Ногоон төгөл санаачилга болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү санаачилга нь донор байгууллагуудын хамтны ажиллагаа, дэмжлэгт, санхүүжилтээр ногоон төгөл, парк байгуулах ажил болон өргөжих болно.
Булаг шандын эх хаших санаачилга
Ховд аймгийн Үенч сумын газар нутагт байрлах 6 булаг, рашааны эх хамгаалах санаачилгыг бидний Увс аймаг дахь элч-төлөөлөгч санаачлан Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн эко-клубын гишүүд болон Улиаст багийн иргэд, нөхөрлөл хамтран Улиаст багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан эргийн рашааны эхийг хашиж хамгаалалтанд авлаа.. Ингэснээр, рашааны гарц урсац нэмэгдэх, усны нөөц нэмэгдэх, биологийн рашааны эхийн орчмын биологийн олон чянз байдал хадгалагдах зэрэг олон давуу талтай ач холбогдолтой билээ.