Эх сайхан дэлхийн төлөө
Утас: +976-7700-8422, Шуудан: info@climatechange.mn
Нүүрстөрөгч ба Уул уурхай
CCSD нь Монголын уул уурхайн салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тайлагнах хариуцлагатай салбар болохыг уриалж, салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тооцоолох чадавхтай болох, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тайлагнадаг болгохыг эрмэлзэж байна.
Бид олон улсын шилдэг туршлагад үндэслэн Монголдоо чадавх бий болгохыг зорьж улмаар Австралийн Куинслэндын их сургуулийн судлаачдын эхлүүлсэн “Уул уурхай дахь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хөгжлийн хүрээ” судалгааны ажлын үр дүнг ярилцлаа.
CCSD нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болох ашгийн бус байгууллага, Монголын уул уурхайн үндэсний ассоциациар дамжуулан Монголын уул уурхайн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглээр хамтран ажиллах боломжууд нээлттэй тул info@climatechange.mn хаягаар бидэнтэй холбоо барина уу.
Уур амьсгалын өөрчлөлтийн олон нийтийн боловсролын хөтөлбөр
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь зөвхөн засгийн газрын үүрэг биш, харин иргэдийн оролцооноос ихээхэн хамаарах тул ард иргэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй, болж буй арга хэмжээнүүдэд оролцох ёстой билээ. Бид бодит үр дүнд хүрэх, зөв хандлагаар зөв мэдээлэл түгээх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг санаачилсан. Уг хөтөлбөр нь иргэд, бизнес эрхлэгчид, засгийн газрын оролцоотойгоор шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргэх богино, дунд хугацааны багц ажлуудаас бүрдэнэ.
Уур амьсгалын ногоон эрчим хүчний хөтөлбөр
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын жилийн хэмжээг 2014 онд 34.482.73 мянган тонн CO2 гэж тогтоосон бөгөөд эдгээрийн 50.1% -ийг эрчим хүчний салбар, 48.5% -ийг хөдөө аж ахуй, 0.9% -ийг аж үйлдвэр, үлдсэн 0.5% -ийг хог хаягдал бүрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах ажлыг хариуцаж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль (2015), Эрчим хүч хэмнэх үндэсний төлөвлөгөө 2018-2022 он) болон цоо шинэ урт хугацааны "Алсын Хараа 2050" хөгжлийн бодлогод тусгагдсан билээ.
CCSD нь Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Шилдэг 100” шагнал хүртсэн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй жижиг хэмжээний туршилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Бид туршилтын төслийн үзэл баримтлалыг боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд удахгүй түнш байгууллагуудтай яриа хэлэлцээр хийж эхлэх болно.
Уур амьсгалын ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр
CCSD нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс бид Монгол Улсад ирээдүйд хөрөнгө оруулах боломжийн индэр болгон судалгааны хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна.
Зорилго: Шинэ, ногоон хөрөнгө оруулалтын өргөн чөлөөнд зориулж үндэсний болон олон улсын бизнес эрхлэгчдийн санаачилгаар Монголын ҮТХН-ийн дэргэд уур амьсгалын ногоон хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болгох.
Замын зураглал:
-
Үндэсний тодорхойлсон хувт нэмрийн хүрээнд ногоон хөрөнгө оруулалтад чиглэсэн Монголын хууль эрх зүйн орчны иж бүрэн судалгааг хийх
-
Монголын төслийн техникийн чадавхи, зах зээлийн талаархи товч үнэлгээ
-
Олон улсын ногоон хөрөнгө оруулалтын орчинг сурч, сүлжээ, бизнесийн харилцааг бий болгох
-
Сангийн хэлбэрээр гадаадад байгуулах (жишээлбэл Лондон, Токио, Сингапур, Нью-Йорк)
-
Сангаа бэхжүүлэх дараагийн алхам, арга хэмжээ.
Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно...
Манай хөтөлбөрүүд
Бидний санаачилгууд