Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төслөөс зарласан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх” № ГШБ-М04/1823 төслийн тендер шалгаруулалтад шалгаран, тус зөвлөх үйлчилгээг Гэрээний тусгай нөхцөл болон Хавсралт 3 (Ажлын даалгавар)-т нарийвчлан тодорхойлсны дагуу гүйцэтгэлээ.
Монгол Улс нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг анх 1998 онд баталж, 2012 онд шинэчилсэн найруулгаар эрх зүйн орчныг сайжруулан хэрэгжүүлж буй бөгөөд үнэлгээний ангилал, үнэлгээний ерөнхий шаардлагууд, үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, олон нийтийн оролцоог хангах, үнэлгээнд шинжилгээ, хянан магадлагаа хийх зэрэг харилцааг тусган зохицуулж байна.
Тус хууль батлагдсанаас хойших 10 гаруй жил хуулийг хэрэгжүүлэх явцад сайжруулах, боловсронгуй болгох талаар төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, салбарын байгууллагуудаас олон санал гарах болсон, мөн БОНБҮтХ-тай холбогдох өдөр тутмын үйл ажиллагааны явцад үүсэж байгаа бодит хүндрэл, гадаадын улс орнууд болон олон улсын байгууллагуудын туршлагад тулгуурлан хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон гэж салбарын яамнаас үзсэн.
Иймд Хууль тогтоомжийн тухай (2015) хуулийн 8, 17, 18, 51 дүгээр зүйлд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахад тухайн харилцааг зохицуулж буй “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх”, “Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах”, “Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгаа” болон “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоо” зэрэг бичиг баримтуудыг тус тус хийж гүйцэтгэлээ.
Comments