top of page

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйг дэмжих

Уур амьсгалын технологийн төв ба сүлжээ (УАТТС/CTCN) нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ/UN)-ын Суурь конвенц (UNFCCC)-ийн технологийн механизмын үйл ажиллагааг хариуцсан дэд байгууллага бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮБ-ын БОХ) болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлдэг. UN-CTCN-ийн санхүүжилтээр техникийн туслалцааны төслийг 2021 оны 11-р сараас 2023 оны 5-р сарын хооронд хэрэгжүүллээ. 2022 оны 4, 6, 9, 10-р саруудад Дорнод аймгийн Баянтүмэн суманд судалгаа хийж Баянтүмэн сумын мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдлын үнэлгээг зөвлөлдөх хэлбэрээр зохион байгууллаа. Мөн уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй эрхлэх бэлчээрийн менежментийн арга хэмжээг тодорхойлж, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй эрхлэх, мах боловсруулах тогтолцоо бүхий бизнесийн загваруудыг боловсруулж, үе шаттайгаар зөвлөлдөх уулзалт, чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортойхөгжлийн судалгаа хөгжлийн төв нь уг төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, төслийн гол хэрэгжүүлэгчээр Канадын Алиниа Интернэгшл, төсөл санаачлагч Зүүн-Хойд Азийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв (NEARC) хамтран гүйцэтгэв. 2022 оны 12-р сард Улаанбаатар хотод хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.



Comments


bottom of page