Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв нь Тогтвортой санхүүгийн холбооны дэмжигч гишүүн болохын үнэ цэнийг дахин баталгаажуулж, 2022 оны 10-р сарын 22-29-ны хооронд анхны олон улсын туршлага судлах аялалд хамрагдаж зохион байгуулалттай хөтөлбөрийн хүрээнд идэвхитэй оролцож, туршлага судлах аялалын хамт олон, ТОС холбооны гишүүн байгууллагуудын албан тушаалтнууд болон удирдах албан тушаалтнуудын хамт үр бүтээлтэй оролцож, үнэ цэнэтэй ойлголтуудыг хуримтлууллаа.
Туршлага судлах аялал нь Монголын санхүүгийн салбарын уур амьсгалын санхүүжилт болон ногоон хөрөнгө оруулалтыг татахын тулд ТОС Холбоо нь гишүүддээ харилцан хамтран ажиллах илүү олон боломжийг судлах шинэ зам, арга барилыг нээж өгсөн юм. Шилдэг туршлагаас суралцсан баг санхүүгийн салбарыг ногоон болон нүүрстөрөгчийн хий багатай хөгжилд шилжих замд чиглүүлж, үйлчлүүлэгчдийг дэмжих болно. Аялалын баг Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF), Triodos Investment Management, FMO, World Benchmarking Alliance, Голландын Банкны Холбоо (DBA), Франкфуртын сургууль зэрэг бусад байгууллагын төлөөлөгчидтэй уулзав.
Comments