Уур амьсгалын өөрчлөлт нь хөгжлийн үр дүнд томоохон эрсдэл учруулж буй үзэгдэл юм. Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөж дундаж хэм 2°C-ээр нэмэгдэж 1940 оноос 2015 оны хооронд хур тундас эрс багасч байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь хэт хуурайшилт, тоосжилт, шороон шуулгын эрч нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварыг бий болгож байна. Эрс тэс цаг уур, өөрчлөгдөж буй уур амьсгалаас үүдэн хэт халалт, хуурайшилт, гол усны үерийн эрч улам нэмэгдсээр байгаа билээ.
Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтад дасан зохиоцохчиглэлд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH) зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгийг авч байгаа билээ. 2019 оноос хойш Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол Улсын орон нутгийн иргэдийн амьжиргааны нөхцлийг сайжруулахын зэрэгцээ экологийн чухал бүс нутгийн билогийн олон янз байдлыг хадгалах төслүүдийг хэрэгжүүлсээр байна.
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл нь Монголын баруун бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн оролцогч талуудын харилцан уялдаатай хамтын ажиллагааг сайжруулах, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад нь бодлогын зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлж буй төсөл юм.
Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв (УАӨТХСХТ) ТББ нь Ховд аймаг дахт SPACES төслийн оролцогч талуудын мэдлэг, чадавхын үнэлгээг хийж уур амьсгалын өөрчлөтийн сургалтыг 2022 оны 4-р сард зохион байгууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь дэмжлэг үзүүлж сургалтад хувь нэмрээ орууллаа.
Comments